Монголын Криминологичдын холбооны албан ёсны сайт нь холбооны удирдах зөвлөлийн гишүүд, АНУ-ын Криминологичдын холбооны санхүүжилтээр шинэчлэгдлээ.
2013-09-24 06:17:07 Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албыг 125 хүний бүрэлдэхүүнтэй байхаар орон тоог нь баталжээ.   
 МОНГОЛ УЛСЫН ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
Criminal justice- Материаллаг эрх зүй / 2013-03-27 08:09:48 / 2285

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙХУУЛЬ

ЕРӨНХИЙ АНГИ

Нэгдүгээр БҮЛЭГ. ХУУЛИЙН нэр томьёо, ЗАРЧИМ

1.1дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

              1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

              1.1.1 “хохирол гэж           бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно.

              1.1.2. “хор уршиггэж гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хувьд хохирол учирсан, хохирогч өөрөө эсхүл түүний гэр бүлийн гишүүд нь сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн, бие эрхтэнд нь хүнд гэмтэл учирсан, амь нас хохирсон, эсхүл гэмт хэргийн улмаас тухайн нөхцөл байдлаас шалтгаалан гарах үр дагаврыг ойлгоно.

              1.1.3. чиг хандлага

              1.1.4. нэр төр гэж          тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлнэ.

              1.1.5.хөрөнгө     Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авсан баялгийг хөрөнгө гэнэ. Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гэсэн хэлбэртэй байна. Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах үүнээс бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна. Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна

              1.1.6. “сэтгэцийн хөгжлийн хоцрогдол гэж сэтгэн бодох , хүрээлэн байгаа орчин, эд юмс, үйл явдлыг дүрслэн, санаа бодлоо зөв илэрхийлэх, бусдыг ойлгох, өөртөө үйлчлэх дадал, чадварын хувьд үе тэнгийнхнээсээ илт хоцорсон байдлыг ойлгоно.

              1.1.7. хувийн байдал” гэдэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдсэний дараах үеийн хөдөлмөр, сурлага, иргэний болон олон нийтийн үүрэгт хандах хандлага, ажил, амьдралын хүрээн дэх зан төлөв, зуршил, нас, хөдөлмөрийн чадвар, биеийн эрүүл мэнд, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, амьдралын түвшин, ажил амьдралын дадлага туршлага, ял шийтгэл, шагнал урамшил зэрэг нөхцөл байдлыг хамааруулан ойлгоно.

              1.1.8. “эрх эзэмших эрх" гэж утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг хэлнэ.      

              1.1.9. “амьдарлын хүнд нөхцөл байдал гэж өрхийн орлого буурч, нэг гишүүнд ногдох хэмжээ нь амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй болсон, нэн ядуу, ядуу өрхөд хамаарах байдлыг ойлгоно. 

              1.1.10. "сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал" гэж нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдлыг;

              1.1.11. "сэтгэцийн эмгэг" гэж өвчний олон улсын ангиллын "сэтгэц, зан үйлийн эмгэгүүд" бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг;

              1.1.12. “хууль зүйн үүрэг гэж хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, гэрээгээр хүлээлгэсэн үүрэг, хориг

              1.1.13.  Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж”  иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх, мөн бие хамгаалах болон дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн болон хийн, мөн үйлдвэрийн эсхүл гар хийцийн аль нь ч байж болно.  Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж  хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн буюу засаж тохируулсан хүйтэн болон галт зэвсэг эд зүйл, хэрэгслийг ойлгоно.

              1.1.14. “орон байр гэж  хүн нийтээс тусгаарлаж, өөрийн эзэмшил тогтоосон газар, орон зайг хэлнэ.

              1.1.15. “эрхшээлдээ байгаа”  гэдэгт эд хөрөнгө, албан тушаалаас бусад нөхцөл байдлын улмаас тухайн хүнээс хараат байхыг ойлгоно.

              1.1.16. “өөрийгөө илэрхийлэх чадваргүй”  гэж бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас өөрийн үйлдэл, бодол санааг зөв илэрхийлэх чадваргүй байдлыг хэлнэ.

              1.1.19. “гэр бүл ойр дотны хүнгэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, тэдэнтэй хамт амьдарч байгаа бусад төрөл, садан, түүнчлэн нэг гэр бүлд хамт амьдардаггүй эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жич, төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно.

              1.1.20. “албан тушаалын байдал гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ.

              1.1.21. “үзэл суртал хувь хүнийг нийгмийн бүлгийн үйл ажиллагаанд татан оруулах сэдэл болдог субъектив шинжтэй үнэт зүйл, түүнийг хадгалахыг хүсэн сонирхож байдаг үзэл санааг ойлгоно.

              1.1.22. Цэргийн гэмт хэрэггэж Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар заавал дагаж мөрдөх журмыг зөрчиж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэнийг үзнэ. Дайны үед цэргийн алба хаах журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэнд хүлээлгэх ял шийтгэлийг дайны үеийн Монгол улсын хууль тогтоомжоор тодорхойлно.

              1.2 дугаар зүйл. Хууль ёсны зарчим

1. Гэмт хэргийн шинж, түүнд хүлээлгэх ял шийтгэлийн төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно. Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.

2. Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон, эсхүл тооцохгүй болсон,  ял шийтгэл хүлээлгэсэн, эсхүл чөлөөлсөн хууль нь энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно.

3. Энэ хуулийг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээгээр тогтоосон тодорхойлолт, ухагдахууныг баримтална.

1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим

1. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байна.

2. Гэмт хэрэг үйлдсэн хүнд тухайн гэмт хэрэгт нь нэг удаа ял шийтгэл хүлээлгэнэ.

3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл хүлээлгэхэд үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, чиг хандлага, боловсролоор ялгаварлахгүй.

4. Гэмт хэрэг үйлдсэн хүнд зөвхөн өөрт нь ял шийтгэл хүлээлгэнэ.

1.4 дүгээр зүйл. Хүнлэг энэрэнгүй ёсны зарчим

1. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял шийтгэл хүлээлгэхэд хүнлэг бус, хэрцгий хандах, эрүүдэн шүүх, ялгаварлан гадуурхах, хүний нэр төрийг гутаах зорилго, хэлбэр агуулахгүй.

1.5 дугаар зүйл. Монгол Улсын нутаг дэвсгэртгэмт хэргийн тухай хууль үйлчлэх зарчим

1. Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар ял шийтгэл хүлээлгэнэ.

2. Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан болон агаарын орон зайд байгаа Монгол Улсын хөлөг онгоц, агаарын хөлөгт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар ял шийтгэл хүлээлгэнэ.

3. Гадаад улсын дипломат халдашгүй эрх, эрх ямба эдэлж байгаа хүн, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Монгол Улсын шүүхэд гэмт хэргийн талаар харъяалагдахгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдвэл түүнд ял шийтгэл хүлээлгэхэсэх асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээний дагуушийдвэрлэнэ.

1.6 дугаар  зүйл. Монгол улсын нутаг дэвсгэрийн гадна гэмт хэргийн тухай хууль үйлчлэх зарчим

1. Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харъяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгтээ ял шийтгэл хүлээгээгүй бол энэ хуулиар ял шийтгэл хүлээлгэнэ.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн үйлдсэн гэмт хэрэгтээ гадаад улсад ял шийтгэл хүлээсэн бол Монгол Улсын шүүх түүнд оногдуулсан ял шийтгэлийг энэ хуулийн дагуу хөнгөрүүлэх, эсхүл чөлөөлж болно. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүх тухайн хүнийг энэ хуульд заасан үндэслэлээргэм буруугүйд тооцож болно.

3. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсад алба хааж байхдаа гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын цэргийн албан хаагчид энэ хуулиар ял шийтгэл хүлээлгэнэ.

4. Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар ял шийтгэл хүлээлгэнэ.

5. Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн, харъяалалгүй хүн тус улсын хилийн гадна Монгол Улсын ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдэж түүндээ ял шийтгэл хүлээгээгүй бол Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар ял шийтгэл хүлээлгэж болно.

1.7 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэх

1. Монгол Улсын иргэнийг ял шийтгэл хүлээлгэхээр гадаад улсад шилжүүлэн өгөхгүй.

2. Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гэмт хэрэг үйлдсэн Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа гадаад улсын харъяат, харъяалалгүй хүнийг Монгол улсын олон улсын гэрээний дагуу гэмт хэрэгт шалгуулах, эсхүл ял шийтгэл хүлээлгэхээр гадаад улсад шилжүүлэн өгөх, эсхүл Олон Улсын Эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгч болно.

3. Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг өөр улсын хүсэлтээр ял шийтгэл хүлээлгэхээр шилжүүлэх тохиолдолд тухайн улсын хуулиар цаазаар авах ял оногдуулахаар байвал шилжүүлэн өгөхгүй.

1.8 дугаар зүйл. Гэмт хэргийн тухай хууль үйлчлэх цаг хугацааны зарчим

1. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд хүлээлгэх ял шийтгэлийн төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

2. Гэмт хэрэг үйлдсэн хугацааг гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүй төгссөн хугацаагаар тооцно.

3. Гэмт хэргийн шинж тодорхой цаг хугацаанд үргэлжилсэн бол уг гэмт хэргийг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоосон үеийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаагаар тооцно.

1.9 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчим

1. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, хүлээлгэх ял шийтгэлийг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

2. Энэ хуулиар тухайн гэмт хэрэгт хүлээлгэх ял шийтгэлийн хэмжээг багасгасан тохиолдолд шүүх шинээр тогтоосон хэмжээнд дүйцүүлэн хасна.

1.10 дугаар зүйл. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа

1. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол тухайн гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй.

            1.1. нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэгдэх гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;

            1.2. таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;

1.3. найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш найман жил өнгөрсөн;

1.4. найман жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин жил өнгөрсөн;

2. Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно.

3. Гэмт хэрэг үйлдсэн хүн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад дахин гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн цагаас хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг тус бүрт шинээр тоолно.

4. Энэ хуульд бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан, эсхүл хүн төрөлхтөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ГЭМТ ХЭРгийн ойлголт, ШИНЖ,

төгсөөгүй гэмт хэрэг

2.1 дүгээр зүйл. Гэмт хэргийн ойлголт, шинж

1. Энэ хуулиар хориглосон, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, эсхүл гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг хуулиар заасан бол гэмт хэрэгт тооцно.

2. Энэ хуульд шууд заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй.

3. Гэмт хэргийн шинжийг тодорхойлох, тайлбарлахад энэ хууль, бусад хуулиар тогтоосон нэр томъёо,  зүйл, хэсэг, заалтыг хэрэглэнэ.

4. Шүүх гэмт хэргийн шинжийг тодорхойлох, энэ хуулийг тайлбарлахад шаардлагатай тохиолдолд хуулиар тусгайлан эрх олгож хэм хэмжээ тогтоосон актыг үнэлж, хэрэглэж болно.

2.2 дугаар зүйл. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг

1. Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг шууд заана.

2. Энэ хуульд заасан хор уршиг учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн хор уршигтайгаа шууд шалтгаант холбоотой тохиолдолд гэмт хэрэг гэж үзнэ.

3. Хор уршиг учрах нөхцлийг бүрдүүлэхгүй байх хууль зүйн үүрэг хүлээсэн боловч өөрийн эс үйлдэхүйгээр энэ хуулийн тусгай ангид заасан гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцно.

2.3 дугаар зүйл. Гэм буруу

1. Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзнэ. Гэм буруугүйгээр бусдад хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзэхгүй.

2. Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.

3. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус шинжтэй болохыг мэдсэн атлаа түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

4. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учирсан, эсхүл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэг гэж үзнэ.

5. Болгоомжгүй гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангид болгоомжгүйгээр үйлдэгдэхийг тухайлан заана.

2.4 дүгээр зүйл. Гэм буруугийн холимог хэлбэр

1. Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүсээгүй хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэж үзнэ.

2. Гэм буруугийн холимог хэлбэр нь санаатай гэмт хэрэгт хамаарна.

 2.5 дугаар зүйл. Гэм буруугүйгээр хор уршиг учруулах

1. Үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлах боломжгүй, учирч болох хор уршгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсны улмаас энэ хуулийн тусгай ангид заасан хор уршиг учирсан бол гэм буруугүйгээр бусдад хор уршиг учруулсан гэж үзнэ.

2. Гэм буруугүйгээр бусдад хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзэхгүй.

2.6 дугаар зүйл. Гэмт хэрэгт завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах

1. Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

2. Шүүх гэмт хэрэгт завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийг туйлд нь хүргэж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж болно.

3. Гэмт хэрэгт завдсан хүн үйлдлээ туйлд нь хүргэх боломжтойг ойлгож байсан боловч тийнхүү туйлд ньхүргэхээс сайн дураараа татгалзсан бол ял шийтгэл оногдуулахгүй.

4. Гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйд бие даасан өөр гэмт хэргийн шинж байвал тэр гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ГЭМТ ХЭРЭГ ХАМТРАН ҮЙЛДЭХ

3.1 дүгээр зүйл. Гэмт хэрэг хамтран үйлдэх

1. Хоёр, эсхүл түүнээс дээш хүн санаатай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хамтран үйлдсэн гэмт хэрэг гэж үзнэ.

2. Гүйцэтгэгч, эсхүл хатгагч, эсхүл хамжигчийг гэмт хэргийн хамтран үйлдэгч гэж үзнэ.

3.2 дугаар зүйл. Гэмт хэргийн гүйцэтгэгч

1. Энэ хуульд заасан гэмт хэргийг биечлэн, эсхүл бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн, эсхүл ял шийтгэл оногдуулах насанд хүрээгүй хүн, эсхүл хэрэг хариуцах чадваргүй хүн, эсхүл мал, эсхүл амьтан, эсхүл бусдыг ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзнэ.

2. Хуулийн этгээдийн гүйцэтгэх, удирдах албан тушаалтан бүрэн эрхээ ашиглан шийдвэр гаргаж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл, эс үйлдэхүйг бусдаар үйлдүүлсэн бол түүнийг бусдаар дамжуулан гэмт хэрэг үйлдсэн гүйцэтгэгч гэж үзнэ.

3. Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн бол хамтран үйлдсэн гүйцэтгэгч гэж үзнэ.

3.3 дугаар зүйл. Гэмт хэргийн хатгагч

1. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг өөрөө үйлдээгүй боловч бусдыг гэмт хэрэг үйлдэхэд гарцаагүй хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэж үзнэ.

2. Гэмт хэргийн хатгагчийг гүйцэтгэгчтэй адилтган үзэж ял шийтгэл хүлээлгэнэ.

3. Энэ хуулийн тусгай ангид хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэгт хатгасан үйлдэлд ял шийтгэл хүлээлгэхгүй.

3.4 дүгээр зүйл. Гэмт хэргийн хамжигч

1. Гэмт хэрэгт үйлдэхэд зөвлөсөн, эсхүл зааварчилсан, эсхүл мэдээлэл өгсөн, эсхүл гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл, зэвсэг олж өгсөн, эсхүл учрах саадыг арилгаж өгсөн, эсхүл гэмт хэрэгтэн, гэмт хэрэг үйлдсэн хэрэгсэл, зэвсэг, гэмт хэргийн ул мөр, гэмт хэрэг үйлдэж олсон зүйлийг нуух, далдлах, худалдах, бусад байдлаар дэмжлэг үзүүлэхээр урьдчилан амалсан хүнийг гэмт хэргийн хамжигч гэж үзнэ.

2. Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл хүлээлгэнэ.

3.5 дугаар зүйл. Гэмт хэргийг зөрж гүйцэтгэх

1. Бусад хамтран оролцогчидтой тохиролцоогүй гэмт хэргийг, тэдэнд мэдэгдээгүй үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэж үзнэ.

2. Зөрж гүйцэтгэгчийн үйлдсэн гэмт хэрэгт бусад хамтран оролцогчдод ял шийтгэл хүлээлгэхгүй.

3.6 дугаар зүйл. Бүлэглэн гүйцэтгэх

1. Санаатай гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш хүн хамтран биечлэн үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үзнэ.

2. Бүлэглэн гүйцэтгэх гэмт хэргийг гүйцэтгэгч тус бүрийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж ял шийтгэл хүлээлгэнэ.

3.7 дугаар зүйл. Зохион байгуулалттай гэмт бүлэг

1. Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн, тогтвортой хүмүүсийн холбоог зохион байгуулалттай гэмт бүлэг гэж үзнэ.

2. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, удирдсан хүнийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, удирдсан үйлдэлд нь болон зохион байгуулалттай гэмт бүлгийн бусад гишүүний үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэж ял шийтгэл хүлээлгэнэ.

3. Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүнийг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн үйлдэлд нь болон биечлэн үйлдсэн, хамтран үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэл хүлээлгэнэ.

4. Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэргээ илчлэн ирсэн, зохион байгуулалттай гэмт бүлгээс үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, мэдээлэл өгсөн, хууль сахиулах байгууллагатай хамтран ажилласан бол түүнд хүлээлгэх ял шийтгэлийг хөнгөрүүлж, чөлөөлж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ГЭМТ ХЭРГИЙГ ҮГҮЙСГЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ

            4.1 дүгээр зүйл. Аргагүй хамгаалалт

1. Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд бусдын хууль бус, тулгарсан халдлагын эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхгүй.

2. Хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай халдлагаас зайлсхийх, эсхүл бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхийг үл харгалзан аргагүй хамгаалалт хэрэглэх эрхтэй.

4.2 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг албадан саатуулах, гэмт хэргийг таслан зогсоох үед гэмтэл, хохирол учруулах

1. Гэмт хэрэг үйлдсэн хүн, эсхүл оргосон яллагдагчийг баривчлах, хууль сахиулах байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг аргагүй байдалд хэрэглэсний үр дүнд тухайн хүнд учирсан гэмтэл, хохирол нь баривчлах, саатуулахад шаардлагатай хэр хэмжээнээс хэтрээгүй бол гэмт хэрэг гэж үзэхгүй.

2. Хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд илт тохироогүй, зайлшгүй гэмтэл, хохирол учруулж албадан саатуулах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн хүнд гэмтэл, хохирол учруулсаныг албадан саатуулах хэр хэмжээг хэтрүүлсэн гэж үзнэ.

4.3 дугаар зүйл. Гарцаагүй байдал

1. Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд шууд заналхийлсэн аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуулиар хориглосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хор уршиг учруулсаныг гэмт хэрэг гэж үзэхгүй.

2. Заналхийлсэн аюулын шинж чанар, хэр хэмжээтэй тэнцүү эсхүл учирч болох байснаас илүү их гэм хор учруулж аюулыг арилгасан бол гарцаагүй байдлын хэр хэмжээг хэтрүүлсэн гэж үзнэ.

4.4 дүгээр зүйл. Бие махбодийн, сэтгэл санааны албадлага, эрхшээлд автах

1. Өөрийн, гэр бүлийн гишүүн, бусад хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд аюул учруулахаар бусдаас заналхийлсэн аюулыг өөр аргаар зайлуулах боломжгүй болсоны улмаас энэ хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад хор уршиг учруулсаныг гэмт хэрэг гэж үзэхгүй.

2. Бусдыг бие махбодийн, сэтгэл санааны албадлага, эрхшээлд оруулж гэмт хэрэг үйлдүүлсэн хүнд тухайн хэргийг үйлдсэнд тооцож ял шийтгэл хүлээлгэнэ.

3. Бусдын заналхийлсэн аюулаас илт хэтэрсэн гэмт хэрэг үйлдсэн бол тухайн үйлдэлд нь ял шийтгэл хүлээлгэнэ.

4.5 дугаар зүйл. Үндэслэлтэй эрсдэл

1. Нийгэмд ашигтай зорилгод хүрэхийн тулд үндэслэлтэй эрсдлийн явцад энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсаныг гэмт хэрэг гэж үзэхгүй.

2. Хэрэв үндэслэлтэй эрсдэл бий болгосон хүн энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулахаас сэрэмжлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг хангалттай авсан боловч үйлдлийн эрсдэлтэй холбоогүйгээр дурдсан зорилгод хүрч чадаагүй бол үндэслэлтэй эрсдэл гэж үзнэ.

3. Хэрэв тухайн хүн зориуд олон хүний амь насанд аюултай заналхийлэл, экологийн сүйрэл, нийтийн гамшгийн заналхийллийг буй болгосон бол үндэслэлтэй эрсдэл гэж үзэхгүй.

4.6 дугаар зүйл. Тушаал, даалгавар биелүүлэх

1. Нийтийн албаны албан тушаалтаны бичгээр, эсхүл амаар өгсөн заавал биелүүлэх тушаал, даалгаврыг хууль бус болохыг мэдэх боломжгүй эсхүл мэдэлгүйгээр биелүүлж энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсаныг гэмт хэрэг гэж үзэхгүй. Хууль бус тушаал даалгавар өгсөн хүнд уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж ял шийтгэл хүлээлгэнэ.

2. Илт хууль бус тушаал, даалгаврыг зориуд биелүүлсэн хүнд уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчээр, тушаал, даалгавар өгсөн хүнийг хатгагчаар тооцож ял шийтгэл хүлээлгэнэ.

3. Илт хууль бус тушаал, даалгаврыг зориуд биелүүлээгүй хүнийг ял шийтгэлээс чөлөөлж, тушаал даалгавар өгсөн хүнийг уг гэмт хэрэгт завдсанд тооцож ял шийтгэл хүлээлгэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ. ЯЛ ШИЙТГЭЛИЙН үндэслэл, төрөл

5.1 дүгээр зүйл. Ял шийтгэл хүлээлгэх үндэслэл

1. Энэ хуулиар хориглосон гэмт хэргийн шинжийг хангасан  үйлдэл, эс үйлдэхүй нь ял шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.

2. Гэмт хэрэг үйлдсэн хүнд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө, ажил, албан тушаал, оршин суугаа газар, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг харгалзахгүйгээр ял шийтгэл хүлээлгэнэ.

3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэнэ.

4. Ял шийтгэл нь эрүүдэн шүүх, хүний нэр төрийг гутаах зорилготой, эсхүл тийм шинжтэй байж болохгүй.

5. Ял шийтгэл нь гэмт хэргийн шинж, хор уршиг, гэмт хэрэгтний хувийн байдалд тохирсон, хэрэгжихүйц байна.  

5.2 дугаар зүйл. Ял шийтгэл хүлээх хүний нас

1. Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн хүнд ял шийтгэл хүлээлгэнэ.

2. Энэ зүйлийн 1 /нэг/ дэх хэсэгт заасан насанд хүрсэн хүүхэд сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол түүнд ял шийтгэл хүлээлгэхгүй.

5.3 дугаар зүйл. Хэрэг хариуцах чадвар

1. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан хүнд ял оногдуулна.

2. Сэтгэцийн архаг зовиур, сэтгэцийн түр зовиур, оюун ухааны хомсдол, эсхүл сэтгэцийн өөр өвчний улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлаж, эсхүл түүнийг удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүй гэж үзнэ.

3. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүй, энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

5.4 дүгээр зүйл. Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх ял шийтгэл

1. Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл хүлээлгэнэ.

2. Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэсэн ял шийтгэл дээр нэмж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шүүх шийдвэрлэж болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ. ЯЛ

6.1 дүгээр зүйл. Ялын төрөл

1. Ял нь дараах төрөлтэй байна:   

            1.1. торгох;

            1.2. нийтэд тустай ажил хийлгэх;

            1.3. эрх чөлөө хязгаарлах;

            1.4. хорих.

6.2 дугаар зүйл. Торгох ял

1. Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээний дотор, шүүхээс ялтанд мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ.

2. Шүүх гэмт хэргийн хор уршиг, ялтны хөрөнгө, цалин хөлс эсхүл бусад орлого олох боломжийг харгалзан тавин мянган төгрөгөөс тавин сая хүртэл төгрөгөөр тогтооно.

3. Шүүх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялыг хоёр жил хүртэлх хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож болно.

4. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын хорин таван мянган төгрөгийг хорих ялын нэг өдөртэй дүйцүүлэн солино.

6.3 дугаар зүйл. Нийтэд тустай ажил хийлгэх ял

1. Энэ хуулийн тусгай ангид заасан хугацаагаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тодорхойлсон газарт нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ.

2. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос долоон зуун хорин цагаар тогтооно.

3. Нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын дөрвөн цагийг хорих ялын нэг өдрөөр дүйцүүл

Та сэтгэгдэлээ үлдээнэ үү



Овог нэр:bataaa bataa
Утас:
И-мэйл хаяг:
Facebook:
Twitter:

Мэдээлэл оруулаагүй байна

Мэдээлэл оруулаагүй байна



Хайлт хийх


Төрийн байгууллага
Төрийн бус байгууллага
Их дээд сургууль
Гадаад улс орон
Толь бичиг

Санал асуулга

Та ямар салбарт ажилладаг вэ?

  • Төрийн байгууллага
  • Төрийн бус байгууллага
  • Хувийн хэвшил
  • Оюутан сурагч

Үр дүн

Бусад санал асуулга


Мэдээлэл: 113
Өнөөдрийн мэдээлэл: 0
Мэдээллийг үзсэн: 33115
Нийт зочин: 37464
Өнөөдрийн зочин: 39
Онлайн зочин: 3